Нигерийн үйлдвэрт дэлбэрэлт болж олон хүн үрэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПРЕТОРИ. /TASS/. Нигери улсын Анамбра мужийн Нневи хотод “Inter Corp Oil” компанийн хий боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 100 орчим хүн амиа алдаж, олон хүн гэмтэж шархаджээ. Энэ тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, дэлбэрэлт пүрэв гарагт автоцистернүүдээс хий шахах үед болжээ. Маш хүчтэй дэлбэрэлт болсны улмаас ойролцоох байшингуудын оршин суугчид амиа алдсан байна. Хүнд түлэгдсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Хэргийн газар аврагчид ажиллаж байна.
Д.Жаргал