Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 88 хувь байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлж буйгаар тус аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлээ 88 хувь хангаад байна.
Энэ өвөл тус аймагт 4 сая 900 орчим мал өвөлжинө. Улс, аймгаас өгсөн даалгаврын дагуу 101.151 тн өвс, 29940 тн тэжээл нөөцлөхөөс 55.5 хувь, татан авалт 81.2 хувь, давс хужрын хангамж, худаг, уст цэгийн бэлэн байдал, хашаа хороо, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг ажил 90-99 хувь буюу аймгийн дүнгээр 88 хувийн үзүүлэлттэй байна.
Сумд 2015-2016 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалт, “Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг малчны хотонд хангуулах шалгуур үзүүлэлт”-ийг 73-99 хувьтай хангаж, нийт малын 93,6 нь дунд ба дундаас дээш тарга хүчтэй байгаа аж.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг