Сэлэнгэ аймагт төрөлт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 09:44:50

Сэлэнгэ аймаг тооны хэлээр товчхон . . .

2015 оны эхний 11 сарын байдлаар Сэлэнгэ манай аймагт бусад аймаг хотоос нийт 1251 хүн шилжин ирж,  2772 хүн шилжин явсан  байна.

Эдгээр иргэдийн 68.0 хувь нь шилжин ирэгсэд байгаа бөгөөд Улаанбаатар хот, Дархан-уул, Орхон аймгаас, шилжин явагсадын 84.0 хувь нь Улаанбаатар хот, Дархан –Уул,  Орхон аймагт явжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээгээр нийт 1774 эх төрж, 1785 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 5.7 хувиар буурсан байна.

Ажлын байрны төлөвлөгөөний биелэлт 85.3 хувьтай байна

Сэлэнгэ аймагт 2015 оны 11 сарын байдлаар ажлын байрны төлөвлөгөөний биелэлт 85.3 хувьтай байна. Энэ хугацаанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 814 болсон нь урьд оныхоос 3.2 хувиар буурсан байна. Нийт ажилгүйчүүдийн 55.6 хувийг ерөнхий боловсролтой, 7.2 хувийг тусгай дунд, 10.9 хувийг мэргэжилтэй ажилчид, 25.9 хувийг дээд боловсролтой хүмүүс эзлэх боллоо. Энэ сард шинээр 374 хүн ажилд бүртгэгдсэн байна. Оны эхнээс шинэ ажлын байрны төлөвөгөөний биелэлт 85.3 хувьтай байна.

Үйлдвэрлэлт ба борлуулалт буурчээ

 Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт үйлдвэрлэлт 43.9 хувиар буурч, борлуулалт мөн 24.8  хувиар мөн  буурчээ.

  Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний 11-р сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт 374780.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 304740.3 сая. төгрөгийн борлуулалт хийгдсэн нь урьд оны мөн үеийнхээс нийт үйлдвэрлэлт 43.9 хувиар буурч, борлуулалт мөн 24.8  хувиар мөн  буурчээ. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 18.0 хувь нь хүнс ундааны салбарт, 70.1 хувь нь уул уурхайн салбарт, 10.6 хувь нь барилгын материалын салбарт бүтээгдсэн байна. Сумдын жижиг дунд үйлдвэрүүд аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 0.71 хувьтай тэнцэх 2668.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэж, 2855.7 сая төгрөгийн  борлуулалт хийсэн байна.

740 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулжээ

Цагдаагийн газрын мэдээгээр нийт 718 гэмт хэрэг бүртгэгдсэний 263 нь согтуугаар үйлдэгдсэн ба гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хэргээр буурчээ.

Бүртгэгдсэн хэргийн 30.0 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 43.0 хувийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 1.0 хувийг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 10.0 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 16.0 хувийг бусад хэрэг  эзэлж байгаа аж. 2015 оны 11 сарын байдлаар захиргааны зөрчил 21221 бүртгэгдсэний 3356 иргэн, 67 ААН, байгууллагад торгуулийн арга хэмжээ авч, 740 хүн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

 

相关新闻