Нурангин дор 67 орчим цаг байсан хүнийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-23 09:38:41

БЭЭЖИН. /TASS/. Хятадын өмнөд нутагт оршдог Гуандун мужийн Шэньжэнь хотод хөрсний гулгалт болсны дараа сураггүй болсон 70 хүнийг эрэх-аврах ажиллагаа үргэлжилж байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр, аврагчид нурангин дор 67 цаг байсан 19 настай Тянь Зэмин гэдэг залууг аварч, эмнэлэгт хүргэжээ.

Хотын эрх баригчид 600 оршин суугчийг орон сууцаар хангаж, аюулгүй байдлыг хангах үүднээс 900 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Шэньжэнь хотын аж үйлдвэрийн “Liuxi” паркт 12 дугаар сарын 20-нд 11 цаг 40 минутад хөрсний гулгалт болсон юм. Тус хотын орлогч дарга Лю Циншэний хэлснээр, 380 мянган хавтгай дөрвөлжин метр талбай хөрсөнд дарагдсан бол зарим газарт шавар давхаргын зузаан 10 метрт хүрч байгаа аж. Байгалийн гамшгийн улмаас 33 байшин барилга эвдэрч, сүйдсэн байна.

Эрэх-аврах ажиллагааг 3000 орчим аврагч 190 экскаватор зэрэг 330 орчим нэгж техникийн тусламжтайгаар явуулж байна.

Д.Жаргал

 

相关新闻