Зүүн Мөрөн хорооллын дэд станц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 09:35:03

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот жилээс жилд өргөжин тэлж буйтай холбогдуулан Зүүн Мөрөн хороолол төслийг хэрэгжүүлж 1000 айлын орон сууц барихаар барилгын ажлыг эхлүүлжээ.

Тус хорооллын цахилгаан хангамжnaн ажлыг Биндэгноров компани гүйцэтгэж Хөвсгөл Эрчим хүч компанид хүлээлгэн өглөө. Улсын төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай дэд станц ашиглалтад орсноор Мөрөн хотын зүүн хэсэгт баригдах 1000 айлын орон сууц, Түнэл сум, алслагдсан багийн иргэд найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжтой боллоо.

Мөн Зүүн Мөрөн хорооллын дулааны шугам сүлжээг энэ онд 5 тэрбум төгрөгөөр холбосон бөгөөд ирэх онд Азийн хөгжлийн банкны шугамаар цэвэр усны боломжийг хангаснаар дэд бүтцийн асуудлууд бүрэн шийдэгдэх ажээ.

Б.Гантуяа

 

 

 

 

 

相关新闻