Умард Солонгос Канадыг эрс буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Канадын санваартанд бүх насаар нь хүнд хөдөлмөр хийлгэх “шударга” ял оноосонтой Канад санал нийлэхгүй байгааг Умард Солонгос эрс буруушаав.
Умард Солонгосыг “өдөөн хатгасан” хэргээр Солонгос гаралтай Канадын иргэн, санваартан Лим Хён Суд бүх насаар нь хорих ялыг өнгөрсөн долоо хоногт тус улсын дээд шүүх оноосон юм.
Өнгөрсөн 1 дүгээр сарын сүүлээр Хятадаар дамжин хүмүүнлэгийн ажлаар Умард Солонгост очихдоо 60 настай Лим саатуулагдсан юм. Умард Солонгосын шийдвэрийг Канад буруушааж, санваартныг суллахыг уриалжээ.
Канадын уриалгад дургүйцэж буйгаа Умард Солонгос илэрхийлж, санваартанд “шударга” ял оноосон гэсэн байна.
“Лимийн үйлдсэн гэмт хэрэгт дургүйцэж буйгаа Умард Солонгосын ард түмэн илэрхийлж, түүнд хатуу ял оноохыг шаардаж байна” гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлснийг “KCNA” уламжилжээ.
Х.Аминаа