Хятадын тэрс үзэлтэн гурван жил хоригдох ял авав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /TASS/. Хятадын тэрс үзэлтэн Пу Жицянд тус улсын нийслэл Бээжин хотын Ардын шүүх гурван жил хорих ял оноосон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
“Пу Жицян үндэстэн хоорондын тэмцэлд өдөөн турхирсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн хэрэгт буруутай нь тогтоогдсон” гэж шүүхийн ялын тогтоолд дурдсан байна. Гурван жил хорих ял оноосон нь хэрэв ялтан засрах чин хүсэлтэй байгаагаа болон дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ харуулбал түүний ялыг хөнгөрүүлнэ гэсэн үг юм.
Хятадын өмгөөлөгч Пу Жицяныг 2012 оны нэгдүгээр сараас өнгөрсөн оны тавдугаар сар хүртэл “Weibo” нийгмийн сүлжээнд найман бичлэг нийтэлснийх нь төлөө 2014 оны тавдугаар сард баривчилжээ. Түүний бичлэгийг уг сүлжээг хэрэглэгчид 2500 гаруй удаа иш татсан бөгөөд мөн сүлжээнд халуухан хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна.
Д.Жаргал