Хийнд 11 иргэн хордож гурав нь газар дээрээ амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 16:52:22

 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд повер” нүүрсний хийн үйлдвэрийн хортой хийнд 11 ажилчин  хордож, гурав нь газар дээрээ нас барсан хэрэг өчигдөр  гарсан байна. 

 Нийслэлийн онцгой байдлын  Аврах тусгай анги, НОБГ, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн нийт есөн алба хаагч дуудлагын дагуу ажиллан хийнд хордсон найман иргэнийг Хордлогын Яаралтай Тусламжийн Үндэсний Төвд  хүргэж, нас барсан гурван хүний цогцосыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Өнөөдрийн байдлаар  найман хүний гурав нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч, үлдсэн таван иргэний биеийн байдал сайжирч байгааг албаныхан хэллээ.

 Б.Заяа

相关新闻