39 мянган иргэн ажилд орохоор бүртгүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 63 хувийг 15-34 насны залуус эзэлж байна гэсэн статистик судалгаа гарчээ.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд өнгөрсөн сарын байдлаар давхардсан тоогоор 109 мянга 845 бүртгэлтэй ажилгүй иргэн нэмэгдсэнээс 39 мянга гаруй нь шинээр бүртгүүлж, 70.5 мянга нь мэдээллээ шинэчилсэн байна. Харин ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 69 мянга 879 орон тоотой ажлын байрны захиалга бүртгэгджээ.
Б.Заяа