“Дэлхийн мисс 2015” тэмцээнийг MNC телевиз шууд дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 13:14:16

114 орны гоо бүсгүй оролцож буй “Дэлхийн мисс 2015” тэмцээний финалын шалгаруулалтыг өнөөдөр 20.00 цагаас MNC телевизээр шууд дамжуулна.

“Дэлхийн мисс 2015” тэмцээн БНХАУ-ын Хайнань арал дахь Санья хотод болж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн мисс Н.Ану оролцож байна. Тэрбээр 2010 оны  ШУТИС-ийн шилдэг загвар өмсөгч, “Face of Mongolia” шилдэг модель, “Miss Mongolia-2013” наадмын ялагч, “Говь” компанийн 2011-2012 оны нүүр царай, “Дархан минж” компани 2013 оны нүүр царайгаар тодорч байв.

1951 оноос хүн төрөлхтний эв найрамдлыг бэлгэдэн Англи улсад зохион байгуулсан эл тэмцээн эдүгээ 65 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Монгол улс 2005 оноос эхлэн энэ тэмцээнд оролцож эхэлжээ. 

"Дэлхийн мисс 2015" -д оролцогчийг "Сүү" ХК,  "Монос Косметик" ХХК, "Голомт" банк, Sound Of Mongolia дэмжин  ажиллаж байна.

 Б.Заяа

相关新闻