Алтай хотын мал хог дээр бэлчиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 11:04:33

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сум, Алтай хотын хэмжээнд цөөнгүй тооны мал байнга байдаг.

Энэ нь хотын өнгө төрхөнд муугаар нөлөөлж гудамж талбайг бохирдуулах, тарьсан мод бут зүлгийг гэмтээх явдал тогтмол гарч хэл ам  дагуулдаг. Иймд Есөнбулаг сумын төвд байгаа малтай иргэдэд зориулсан хороолол байгуулах газрыг тогтоож дэд бүтцийнх нь асуудлыг өнгөрсөн онд шийдвэрсэн байна. Гэсэн хэдий ч өнөөдөр хот доторх хогийн цэгүүд дээр мал, амьтан байсаар байгаа зөрчил арилахгүй байна. Гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэнд анхаарах холбогдох иргэд хүмүүст арга хэмжээ авах цаг болоод байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

相关新闻