Хиллари Клинтон Трампыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-16 16:27:49

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, бизнес эрхлэгч Дональд Трампын АНУ-д лалын шашинтнуудыг оруулахгүй байх саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон буруушааж, терроризмтой тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Ирэх жил болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кампанит ажлынхаа хүрээнд Хиллари Клинтон Миннесота муж улсад илтгэл тавьжээ.

“Трампын маргаан үүсгэж буй хий хоосон үгнүүд террористуудын тоглоом болж, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд шаардлагатай байгаа түншүүдийг АНУ-аас зайгаа барихад хүргэж байна” гэж Хилари мэдэгдэв.

Мөн тэрбээр, “хийрхэл, сохор шүтлэг нь ерөнхийлөгч болох итгэмжлэл биш юм. Америкчууд цаашид террорист халдлага болно гэсэн бэлтгэлтэй байх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Цахим хуудсаар гишүүн элсүүлэх “Лалын улс”-ын ажиллагааг таслан зогсоох, гадаадын террористуудыг АНУ руу нэвтрүүлэхгүй байх, хэт давруу үзлийг эсэргүүцдэг лалын шашинтнуудыг дэмжих зэрэг арга хэмжээ Хилари Клинтоны терроризмтой тэмцэх төлөвлөгөөнд оржээ.

Д.Нямтулга

 

相关新闻