“Эгшиглэнт чимээ” хамтлаг “Ирээдүйн саятан” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-16 11:53:07

Дэлхийд гайхагдах монгол авьяасыг дэмжигч ХасБанкны хамт олон, удирдлагууд “Авьяаслаг Монголчууд 2015” шоу нэвтрүүлгийн ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлаг болон шилдэг оролцогчдыг өчигдөр хүлээн авч, баяр хүргэлээ.

ХасБанкны зүгээс “Эгшиглэнт чимээ” хамтлагийн бяхан дүү нартаа “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламжийг тодорхой мөнгөн дүнгээр нээж өгсөн бол “Янзган хүрээ” хамтлаг, Б.Тэмүүлэн, М.Халиун нар болон багш нарт нь ₮ брэнд, Юнион пэй хосолсон төлбөрийн картын дээжээсээ гардуулсан юм.

ХасБанк хүүхэд багачуудын санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулахаар бага насны хүүхдүүдэд зориулсан "Афлатон" хөтөлбөр, өсвөр насны охид, хөвгүүдэд зориулсан "Тэмүүлэл" санхүүгийн боловсролын хөтөлбөрийг 2009 оноос эхлэн орон даяар амжилттай хэрэгжүүлж, 17 аймаг, нийслэлийн 38 мянга гаруй хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгоод байгаа аж.

Ж.Болор

相关新闻