Залуу багш нарыг чадваржуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-15 16:09:25

Хүүхдэд ээлтэй  Хан-Уул хөтөлбөрийн  хүрээнд “Сургалтын хэрэглэгдэхүүн хийх арга, ашиглалт” сэдэвт сургалтыг  тус дүүргийн ЕБС-дын  1-3 дахь жилдээ  ажиллаж байгаа залуу багш нарт зохион байгууллаа.

Сургалтыг сургагч багш Т.Мөнхцацрал, Х.Батхүү нар хөтлөн явуулав. Сургалтыг “Хүүхэд төвтэй сургалтын орчин”, “Сургалтын технологи, боловсролын арга зүйн шинэчлэл”, “Сургалтын орчин, түүнийг насны ангиллаар зохион байгуулах”, “Сургалтын төвүүд, хэрэглэгдэхүүн ашиглалт”, “Сургалтын хэрэглэгдэхүүн хийх арга”, “Хүүхдийн сурах арга барилыг хөгжүүлэх” зэррэг сэдвээр зохион байгуулж,  багш нарт сертификат гардуулсан юм.

Залуу багш нарын хэрэгцээг хангасан, эргэлзээг тайлсан, санаа авахуйц олон арга зүйг таниулсан цаг үеэ олсон сургалт болж чадлаа хэмээн сургалтад хамарсан багш нар хэлж байна.

Тус сургалтыг бага ангийн  “Залуу багш нараа чадваржуулж хамтдаа хөгжье” төслийн баг хамт олон, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, 15 дугаар сургууль хамтран зохион байгуулав.

Ж.Болор

相关新闻