"Бидний нэрийн хуудас" хөдөлгөөнд 13 байгууллага нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:48:24

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хүүхэд бүрийг өөдрөг үзэлтэй хариуцлагатай өрсөлдөх чадвартай нийгмийн оролцоот иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор "Бидний нэрийн хуудас" хөдөлгөөнийг 6 сарын хугацаанд өрнүүлж байна.

Хөдөлгөөнд 5 сургуулийн 13 оролцооны байгууллагууд нэгдэж үйл ажиллагаа явуулж эхэлжээ. "Бидний нэрийн хуудас" хөдөлгөөнийг зохион байгуулснаар байгууллага бүр өөрийн  зорилго тэмүүлэл хүсэл эрмэлзэл түүнд хүрэх арга зам   бахархалт үр дүн бүхий   нэрийн хуудсаа тодорхойлсон  байх, байгууллага бүрийг нэрийн хуудсаа тодорхойлоход нь эцэг эх, сургууль, анги хамт олон болон иргэн бүр хамтран ажилласан байх, байгууллагын гишүүн бүр бусдад туслах бусдыг дэмжих  өөрсдийгөө хөгжүүлэх, эрх ашгаа хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлд суралцахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн бүтээлч хамт олныг төлөвшүүлсэн байх ажээ. Мөн хүүхдийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцох зорилго чиглэлтэй болгож, хүүхэд адил тэгш хөгжих оролцох боломжоор хангагдсан зэрэг олон үр дүн гарсан байх ажээ.

Б.Гантуяа

 

相关新闻