Жол компани 55 жилийн ойгоо тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн «Жол» компанийн 55 жилийн ой Өлгий хотын 75 жилийн ойтой тохиож байна.
Анх 1960 онд хоёр эсгий гэрт 13 хүн, дөрвөн авто тэрэг, нэг трактортай зам анги нэртэй байгуулагдсан энэ аж ахуйн газар 1963 он гэхэд урьд өмнө морины туурай хүрээгүй Ховдын болон Тавалтай, Улаагчны хавцал зэрэг гурван «хэцүүд» авто зам тавьж амжсан байна. 1992 оноос компани болж өөрчлөгдөөд, 1999 онд хувьчлагдсан ч тарж бутраагүй, харин ч ажиллагсадынх нь тоо 103 хүрч, эгнээнээсээ хөдөлмөрийн баатар нэг, гавъяат гурав, олон арван сайчуудыг төрүүлжээ.
Жилд 900 саяас хоёр тэрбум төгрөгийн ажил хийж, нийт дал орчим орчин үеийн гүүр, олон салаа зам барьж байгуулсан энэ хамт олон тохилог байртай, асфальт бетон завод, улаан тоосгоны үйлдвэр, гуч гаруй авто машин, зам гүүрийн ная гаруй тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.
-Манай замчид ажил үүргээсээ гадна Булганы Улаагчны хавцал, Сагсайн Хар нуурын хөтөл зэрэг өвөл, хавар зузаан цасанд хучигддаг даваануудын цасыг байнга арчиж хөдөөний иргэдэд тусалдаг. Аймгаа 2010-2021 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бид хөдөлмөрлөж байна гэж компанийн гүйцэтгэх захирал Б.Көксеген ярьж байна.
Ш.Айзаря
注释