Монголын 600 орчим зээрийн сүрэг Хятадын хил нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-12-11 12:00:05

ӨМӨЗО-ны Эрээн хотын  хилийн  зурвасаар их хэмжээний буюу 600 орчим зээрийн сүрэг  Монголын талаас хил нэвтэрснийг энэ сарын 9-ний өдөр Синьхуа агентлаг уламжилжээ.

 Ойрын өдрүүдэд Монголд  цаг агаар хүйтэрч цас үргэлжлэн орж байгаа учраас зээрийн сүрэг хоол хүнс хайн Хятадын нутагт  нэвтэрсэн бололтой. Хятадын Эрээн хотын хилийн зурвасаас  боомтын хориотой бүс руу харвал  бэлчээрлэн буй олон тооны зэрлэг зээрийн сүргийг харах боломжтой бөгөөд   хэсэг хэсгээрээ давхилдан, зарим нь өлсөж сульдсан шинжтэй байна хэмээн  Хятадын хилийн албаныхан ярьжээ. ӨМӨЗО-ны Эрээн хотын  хилийн албаныхан  эдгээр зэрлэг зээрийн сүргийг хамгаалах зорилгоор  бэлчээрлэх чиглэлийг анхааран, хулгайн анчдаас хамгаалах  зэрэг хяналтын арга хэмжээг нэмэгдүүлжээ. Зэрлэг зээр нь Хятадад хоёрдугаар дугаар зэрэглэлийн  дархан цаазтай амьтан юм. 

Бээжин хот. Д.Энхчимэг

相关新闻