Дунд хугацааны стратеги батлах тухай тогтоолыг нийтлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Дунд хугацааны стратеги батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
Энэ тогтоолд тусгасан стратеги нь уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад аж үйлдвэрийн салбарын хүрээнд үйлчлэх бөгөөд 2015-2020 онд хэрэгжүүлэх аж. Мөн тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн, ногоон технологид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах юм байна.
Үүнээс гадна эмхэтгэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтлэв.
Н.Туяа