Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж энэ сарын 14-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-10 14:20:47

 Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж  12 дугаар сарын 14-ний 12 цагт эхэлнэ хэмээн  Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

 Энэ удаагийн цахим газар өмчлөлөөр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1 дүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх аж.
Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар боллоо.

 Б.Заяа

相关新闻