Чех: Турк ЕХ-ны гишүүн болох ёсгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПРАГА. /TASS/. Чехийн Ерөнхийлөгч Милоша Земана улсынхаа хойд нутгийн сонгогчдодоо хандан үг хэлэхдээ, Турк ЕХ-ны гишүүн болох ёсгүй гэж мэдэгджээ.
Турк НАТО-гийн гишүүн орон ч гэсэн заримдаа “Лалын улс” террорист бүлэглэлийн холбоотон шиг авир гаргадаг гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Европ руу ирэх дүрвэгсдийн замыг Турк хаах ёстой байтал тус улсын нутагт гацсан хоёр сая дүрвэгчийг тэнд нь үлдээхийн тулд ЕХ Анкарад гурван сая евро олгох болсон нь буруу юм гэж Земана шүүмжилжээ.
Түүний үзэж байгаагаар, Турк дүрвэгсэдтэй шашин нэг учир багахан арга хэмжээ тэднийг улсдаа орогнуулах боломжтой юм.
Турктэй харилцаа тогтоох явцад анхааралтай хандахыг тэрбээр уриалаад, Туркийн Элчин сайд Чехийн Засгийн газарт өргөдөл өргөн барих төлөвтэй байсан гэж мэдэгджээ.
Д.Нямтулга