Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтэрч, ойрын өдрүүдэд хур тунастай байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-16 14:01:31
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул малчид тариаланчид сэрэмжтэй байж, ногоо, тариагаа хяруу цохихоос хамгаалахыг анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Агаарын температур шөнөдөө нэг градус дулаанаас нэг градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна. Харин 9 дүгээр сарын 16-наас 9 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 18, 19-нд бүх сумдын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек. Агаарын температур шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 
Ч.Отгонцэцэг
相关新闻