Мандал сумын хоёрдугаар сургууль Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-14 12:03:16
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын II бүрэн дунд сургууль Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль болон ажиллахаар сонгогдсон байна. Энэхүү үйл ажиллагааны нээлт энэ сарын 11-ний өдөр болсон юм.

Үүнтэй холбогдуулан тус сургуулийн багш, эцэг эх, суралцагчдад зориулсан сургалтыг хоёр өдрийн турш аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Монголын Сурагчдын холбоо" ТББ-ын сургагч багш нартай хамтран зохион байгуулжээ. Хөтөлбөрийн үр дүнд сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжиж, хүүхдийн эрхийн зөрчил буурах, бодит нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм байна.
Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Сурагчдын холбоотой хамтран орон нутаг, дүүрэг бүрээс нэг сургуулийг батлагдсан удирдамжийн дагуу сонгон "Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль" болгон чадваржуулахаар ажиллаж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻