Баян-Өлгийн дөрвөн сум бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-14 11:18:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын "Нэг иргэн, Нэг бүртгэл" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр манай улсын 12 аймгийн 39 сумыг улсын бүртгэлийн  онлайн сүлжээнд холбохоор болсон билээ. Тэдний дотор Баян-Өлгий аймгийн Баяннуур, Дэлүүн, Ногооннуур, Цэнгэл сум багтсан байна.

Тухайн асуудлаар саяхан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ажлын хэсэг ирж тус аймагт ажилласан байна. Тэрээр аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзаж, бэлтгэл ажлуудын талаар санал солилцжээ.

Сумдыг онлайн сүлжээнд холбох ажил  ирэх сараас эхлэх юм. Уг ажил хэрэгжснээр бүртгэлийн байгууллагаас олгох эд хөрөнгийн, иргнэний үнэмлэхийн, гэрлэлтийн зэрэг төрөл бүрийн лавлагааг аймгийн төвд ирэхгүйгээр орон нутгаас авах, мөн гадаад паспорт захиалах боломж бүрдэх ажээ.   

 

Ө.Нурболат

相关新闻