Анхан шатны шүүх хагас жилийн байдлаар 53 хэрэг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-09-13 19:25:13

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны хагас жилийн байдлаар нийт 83 хүнд холбогдох 63 хэрэг хүлээн авчээ. Үүнээс долоон хэргийн 11 хүний хэргийг прокурорт буцааж, нийт 53 хэрэг шийдвэрлэсэн байна.
Энэ оны хагас жилийн байдлаар насанд хүрээгүй нэг хүнд ял оногдуулсан ба ял шийтгүүлсэн хуулийн этгээд байхгүй байна.  11 хүнд  хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Торгох ялаар 25 хүнийг шийтгэж нийт 23 сая 731000 төгрөгийн торгуул оногдуулж, 9 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 15 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэжээ. Харин гурван хүнийг эрүүгийн хариуцлага оногдуулахаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн улмаас 44 эрэгтэй хүн, зургаан эмэгтэй хүн, үүнээс насанд хүрээгүй хоёр хүүхэд хохирч гэмт хэргийн улмаас нийт 66 сая 300 гаруй мянган төгрөгийн хохирол учирсан байна. Хагас жилийн байдлаар эрүүгийн долоон хэргийн үлдэгдэлтэй ажиллаж байна хэмээн Завхан дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Б.Мягмарсүрэн


相关新闻