Баян-Өлгийд өнөөдрөөс шатахууны үнэ 100-120 төгрөгөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-13 13:40:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдрөөс бүх төрлийн шатахууны үнэ 100-120 төгрөгөөр нэмэгдлээ. Тодруулж хэлбэл, АИ92 бензин 1920-1940 төгрөг, А80 бензин 1800-1820 төгрөг, дизель түлш 1990-2010 төгрөгт хүрээд байна.

Импортлогчдын тайлбарласнаар үнэ өсөхөд ОХУ-ын талаас шатахууны үнийг тонн тутамд 100-180 доллараар нэмсэн нь нөлөөлжээ. Тухайлбал, Оросын талаас үнэ нэмсэн тул өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид алдагдалтай ажиллаж ирсэн гэдгийг "НИК-Петровис" компанийн Баян-Өлгий аймаг дахь салбарын борлуулалтын менежер С.Нурлан  хэлж байна.

Ийнхүү шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад АИ92 бензин 220, АИ80 бензин 250, дизель түлш 350 орчим төгрөгөөр тус тус өсөөд байгаа юм.

Ө.Нурболат

相关新闻