Өнөөдрийн сэтгэл гутралтай хүүхдүүд ирээдүйн миний хүргэн, бэр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Надад маш хэцүү байна. Манай аав, ээж хоёр салах гээд байна. Байнга хэрүүлтэй, бие, бие рүүгээ дайрч, давшлаастай. Надад туслаач” гэх өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйчдэд ханддаг болжээ. Өөрөөр хэлбэл, өөрт тулгамдаж байгаа асуудал нь гэр бүлийн харилцаа. Уг нь өсвөр насны хүүхдүүд хэн нэгэнд чимээгүй дурлаж, шаналах, эсвэл дурласан нэгэндээ хаягдах, найз нөхдийн таарамжгүй харилцаагаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байх зэрэг нь тэдний нууцхан шаналал байх гэж бодож байлаа.
Гэтэл Орхон аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Сэтгэлийн анир” төслийн хүрээнд 8-12 дугаар ангийн 4754 сурагчаас авсан судалгаанаас харахад, өсвөр насныханд тулгамдсан асуудлын нэгд “Гэр бүлийн харилцаа”, хоёрт “Сэтгэл гутрах эмгэг” давамгайлж байна гэж гарчээ. Аав, ээж нь салсан, эсвэл архичин, эсвэл хэн нэгэн нь бурхан болсон нь хүүхдүүд өөрсдийн буруу мэт сэтгэл эмзэглэж явдаг гэж “Сэтгэлийн анир” төслийн сэтгэл зүйчид ярилаа.
Өөрөөр хэлбэл, эцэг, эхийн асуудал хүүхдийн асуудал болж хувирч. Хүүхдүүд аав, ээжийнхээ өмнөөс асуудлыг нь шийдэх гэж сэтгэл зүйчдэд ханддаг болж. Ээж нь архи уугаад гэртээ ирдэггүй, аав нь агсан тавиад унтуулдаггүй эсвэл хамаг хөрөнгөө хуваагаад салчихдаг гэр бүл гээд. Өсвөр насныханд тулгамдсан асуудал нь тэднийг аль хэдий нь том болгожээ. Яагаад?
Томчууд бид өөрсдийн тулгамдсан асуудлаа шийдэж чаддаггүй. Томчууд бид өөрсдөө сэтгэл зүйн эмгэгтэй. Томчууд бид дэндүү хувиа хичээгч учир хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг. Тэднийг ярьдаг, боддог, сэтгэдэг, шаналдаг гэдгийг огт мартсан. Томчууд бид дэндүү хариуцлагагүй. Хэн нэгэнд “дураараа” дурлаж, дураараа авирладаг. Томчууд бид хүүхдийг бие хүн гэж огт мэддэггүй. Ганцаардуулдаг, гээдэг, орхидог бас үл тоодог. Үүнээс улбаалж хүүхдүүд уйлж, шаналж, дотроо бэтгэрч, авирлаж, аашилж, хашгирч эцэст нь амиа хорлож байна. Хорлохыг завдаж байна бас төлөвлөж байна.
“Сэтгэлийн анир” төслийн багийнхан Монгол Улсад анх удаа өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйг судаллаа. Тэд ЗАН ТӨЛӨВ, СТРЕСС, ГЭР БҮЛ ДЭХ СЭТГЭЛ ХАНАМЖ, СЭТГЭЛ ГУТРАХ ЭМГЭГ, БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ХАНДЛАГА, ТҮВШИНГ судалжээ. Өөрөөр хэлбэл, Монголын мянга, мянган өсвөр насныхны сэтгэл зүйн чиг хандлага ямар байгааг судалгаагаар гаргалаа. Судалгаанд хамрагдсан 4754 хүүхдийн зан төлөвийг судлахад, 24.1 хувь нь гипертим буюу байнга өндөр сэтгэгдэлтэй байж гадны ертөнц рүү хандсан, экстраверт хэв шинжтэй, 5.1 хувь нь стресстэй, 28.5 хувь нь стрессийн түвшин дунд зэрэг байна гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, 10 сурагч тутмын гурав нь стрессийн дунджаас дээш түвшинд байна гэж "Сэтгэлийн анир" төслийн багийнхан дүгнэсэн байна.

Сэтгэл гутралын эмгэгийг судлахад, нийт сурагчийн 51.6 хувь нь сэтгэл санаа дундуур, уйтгар гунигтай байна гэж хариулсан бол 32.2 хувь нь ямар нэг зүйл хийх сонирхолгүй, аливаа зүйлд баярлах, бахархах сэтгэл үгүй болсон, 39.5 хувь нь үг яриа, бодол санаа удааширсан гэж хариулжээ. Энэ нь 10 сурагч тутмын дөрөв нь сэтгэл гутралтай гэсэн үг юм.
Дээрх төслийн багийнхан анх сурагчдад үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө гэсэн зорилготойгоор багаа бүрдүүлээд ажиллатал хүүхдэд биш тэдний аав, ээжид нь сэтгэл зүйч хэрэгтэй байгааг олж харжээ. Иймд хүүхдүүд эхлээд өөрсдөө, дараа нь аав ээжтэйгээ цуг ирэх болж. Тэд гэр бүлээрээ, халуун ам бүлээрээ, хайртай хүмүүстэйгээ цуг амьдрахыг хүсч өөрсдөө шийдвэр гаргадаг болж. Мөн сурагчид өөрт тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ гэсэн асуултад 804 хүүхдийн 53.73 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Тэд бол ирээдүйн аав, ээж. Өнөөдрийн сэтгэл гутралтай, гэр бүлдээ сэтгэл ханамжгүй хүүхдүүд ирээдүйн миний ХҮРГЭН, БЭР. Тэд “өчигдрийн” аав, ээж шигээ алдаагаа давтахгүйн тулд өнөөдөр улс даяараа “Сэтгэлийн анир” төслийг хэрэгжүүлмээр санагдлаа. Мөн төслийг Монгол Улсад анх удаа эхлүүлж ямар ч үнэ төлбөргүйгээр хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсрол олгох санаачилга гаргасан Орхон аймгийн ЗДТГ-т бас баяр хүргэе. Та бид Монголын ирээдүйг хүмүүжүүлж байгаа.
Б.Оюун-Эрдэнэ