"Мандалын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа нийслэл хотноо болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-12 11:54:20
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Мандалын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-наас эхлэн нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Нийслэлчүүдээ Сэлэнгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний ногоогоор хангах, мөн Мандалчуудынхаа хөлс, хөдөлмөр шингэсэн шинэ ургацын ногоог борлуулахад нь хувь нэмэр оруулах үүднээс эл арга арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа аж. Тус сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат санаачлан энэхүү үзэсгэлэн худалдааг явуулж байгаа юм байна. Тус арга хэмжээ “Тэнгис” кино театрын зүүн талын “Тусгаар тогтнолын талбай”-д болох гэнэ.
Мандалчуудын зүгээс зөвхөн тарьсан ногоогоо ачаад очиход л болох бөгөөд тэнд талбай, лангуу гээд бүх зүйл үнэ төлбөргүй бэлэн угтаж байгаа гэдгийг зохион байгуулагчид амлаж байна. 
Ч.Отгонцэцэг
相关新闻