УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, мөн нэр бүхий 12 гишүүний хамт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
1000天