Япон улсаас 283 сая ам.долларын зээлийг нэн таатай нөхцлөөр олгох боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Япон улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн хэлэлцээрийн соёрхон баталлаа. Ингэснээр Япон улсаас 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллартай тэнцэх зээлийг 0.8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай олгох болж байна.
2783天