Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр өргөн барилаа.
1385天