“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагчдад төрийн одон, медаль гардуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг буулгаж, Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг байгалийн хүнд нөхцөл, усны гүнд мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, авхаалж самбаа гарган гүйцэтгэсэн алба хаагч, эрдэмтэн багш, судлаачдыг төрийн одон, медалиар шагналаа.
1328天