ЖДҮ-ийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар өөрийн орны бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Тодруулбал, дотоодод үйлдвэрлэсэн Монголын үндэсний бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол үндэс болно гэдгийг ерөнхий консул Ё.Нямжав онцолж байна. Энэ үүднээс тус Ерөнхий консулын газар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай хамтран “ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох нь” хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулав.
1241天