Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт ирэх сарын 31 хүртэл үйлчилнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас нийслэл хот болон зарим аймгийн (10 мянгаас дээш оршин суугчтай төв суурин газрын төв) гэр хорооллын айл өрхийн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээг хөнгөлөх арга хэмжээг авч үзүүлж ирсэн. Энэхүү хөнгөлөлтийн хугацаа жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1 хүртэл үргэлжлэн хэрэгждэг. Энд төрөөс 23.2 тэрбум төгрөгийг зарцуулж ирсэн байна. Үүний зэрэгцээ ковидын цар тахлын хүнд нөхцөлд айл өрх, албан байгууллагын цахилгаан, эрчим хүчний хэрэглээний төлбөрийг төр, засгаас даан дэмжлэг үзүүлж ирсэн.
1186天