Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчинскитай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо.
1034天