Туркт эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажиллаж, монгол хүний ур чадвар, тэсвэр хатуужил, тусч энэрэнгүй сэтгэл, хүн чанарыг олон улсад нотлон харуулж, гамшигт нэрвэгдсэн улс орны ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэн төр засгаас даалгасан өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлгийг Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэлээ.
835天