“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн баримтыг шинжлэн судална
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын энэ оны долоодугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
548天