Ихэнх нутгаар цасан шуурга шуурна
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Маргааш нутгийн баруун хагаст, энэ сарын 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэдэд анхаарууллаа.
642天