“Миний мэдэх буган чулуун хөшөө” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг тодруулав
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас жил бүрийн 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяны хүрээнд “Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн гар зургийн уралдааныг Соёлын яамнаас санаачилж, Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран уралдааныг энэ сарын 1-15-нд зохион байгуулав.
635天