Г.Занданшатар: Мэтгэлцэх ур чадвар нь ардчилсан, шударга нийгмийг баталгаажуулах хүчирхэг соёл
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой 2024 онд тохионо. Энэхүү түүхэн ойг угтан Монгол Улсын Их Хурал, “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” төрийн бус байгууллагатай хамтран “Үндсэн хууль-100 жил” парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
624天