БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шаньтай уулзлаа
Бээжин /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд, тус улсын Худалдааны сайд Жун Шаньтай уулзав. Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний олон чухал асуудлаар санал солилцов.
2316天