"Үнсгэлжин -2020" наадамд 215 загвар өмсөгч охид оролцов
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн
Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн зохион бүтээх авьяас
сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, гоо зүй,
ёс суртахууны болон хувь хүний төлөвшлийг хангах зорилгоор “Үнсгэлжин-2020”
наадмыг Мөрөн хотод зохион байгуулав. Оролцогчид үндэсний, гоёлын, өдөр тутмын,
уран сэтгэмжийн хувцасны загвар гэсэн 4 төрлөөр өрсөлдөв.
2031天