Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Түнэл, Чандмань-Өндөр суманд ажиллав
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-нд Түнэл, Чандмань-Өндөр суманд ажиллаж, хаваржилтын нөхцөл байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, аймгийн болон Улсын Онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж байна.
1884天