Соёмбо цогцолборын замыг хурдан морины уралдааныг дуустал хаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 11-12-ний өдөр болно.
Наадмаар 6 насны морь болон бага эрлийз, дунд эрлийз гэсэн нийт 8 насны морьдын уралдаан болно. Хурдан морины уралдааны зам Соёмбо цогцолборын хажуугаар дайрч байгаа учраас болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор уралдааныг дуустал замыг хаана. Тодруулбал Соёмбо цогцолбор 7 сарын 11-ний өдөр бүтэн, 12-ны өдрийн 15 цаг хүртэл ажиллахгүй тул ард иргэдийг зорчихгүй байхыг баяр наадмыг зохион байгуулах комиссоос анхаарууллаа.