Баяр наадмын товыг тогтоов
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, үндэсний баяр
наадмын товыг тогтоолоо. Ардын хувьсгалын 100 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны
79 жилийн ойн баяр наадмыг сумдын хэмжээнд 7 дугаар сарын 3, 4-нд, харин аймгийн
баяр наадмыг 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
1465天