ДОРНОГОВЬ: Хангал эхт цагаан туганд хүндэтгэл илэрхийллээ
Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/.Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан шинээр төрийн албаны тангараг өргөсөн Дорноговь аймгийн шүүх, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид аймгийн Музей, сургалт судалгааны төвийн үзмэрийн танхимд байдаг Чингис хааны хангал эхт цагаан туганд хүндэтгэл илэрхийллээ.
129天