ДАРХАН-УУЛ: “Нүүдэлчин Монгол - 2022” фестивальд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Үндэсний
нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соён гэгээрэл, соёлын бүтээлч
үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгальд ээлтэй-эко соёлыг
төлөвшүүлэх зорилготой зохион байгуулж буй соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол”
фестиваль Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж байгаа билээ. Энэ
сарын гурван
өдрийн турш үргэлжилж буй уг фестивальд
21 аймаг болон нийслэлийн 1432 өвлөн уламжлагч оролцож байна. Дархан-Уул
аймгийн хувьд соёлын биет бус өвийн 74 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг бөгөөд
энэ удаагийн фестивальд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
1050天