Говь-Алтай аймагт энэ жил цагаан идээ ховор, үнэтэй байна
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт энэ жил цагаан идээ ховор, үнэ ханш өндөр байна. Тухайлбал “Шинэ-Алтай” захад сүү нэг литр нь 3500-4500, аарц 6500, ааруул чихэргүй нь 18000-20000, чихэртэй 22000-30000, зөөхий нэг килограмм нь 23000, шар тос нэг килограмм нь 28000 төгрөгийн үнэтэй байна.
1229天