ГОВЬ-АЛТАЙ: Залуу харваач М.Будрагчаа Аймгийн гоц мэргэн цол хүртлээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүннү гүрний 2231, Их Монгол улсын 816, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101, Засагт хан аймгийн 464, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын Шагайн харвааны төрөлд арван багийн 80 гаруй харваач хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорилоо.
1048天