Малчдаас малыг зээлийн нөхцөлөөр худалдан авч, борлуулах зохион байгуулалтын ажлыг эхлүүлжээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь аймаг, сумдын Нутгийн зөвлөлийнхөнтэй уулзлаа. Тэрээр, Өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд буй энэ нөхцөлд Нутгийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудыг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлээд, өвс тэжээл, мал мах бэлтгэлд дор бүрнээ санаачилгатай ажиллаж нутгийнхнаа хүнд үеийг эрсдэл бага даван туулахад туслаарай гэсэн юм.
1685天