Согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглов.
Тодруулбал, 2020.12.21-ний өдрийн Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдаанаар короновирусний улмаас улсын хэмжээнд /Улаанбаатар хот – Баянзүрх дүүрэг/ үүсч буй нөхцөл байдал зэргийг үндэслэн, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтээр /ЭМГ, ЦГ, МХГ, ОБГ/ дараах шийдвэрийг гаргасан байна.
- Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох /тодорхойгүй хугацаагаар/
- Караоке, баар цэнгээний газрууд, спорт, фитнес заалуудын үйл ажиллагааг хаах /тодорхойгүй хугацаагаар/
- Тусгаарлалтын байруудын тоог нэмэгдүүлэх
- Халдвар хамгааллын хувцас, бодис, бусад нөөцийг тодорхой тоогоор нэмэгдүүлэх
- Хогийн цэгт эрүүл мэндийн байгууллагын эрсдэлтэй хог хаягдлыг шатаах зуух байгуулах
- Иргэдээр халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж хэвшүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.